Баасан, 11.24.2017, 6:28 AM
Тавтай морил Guest | RSS

하나의 욕망의 정상

Манай санал асуулга
Манай сайтын Үнэлгээ
Total of answers: 865
Нэвтрэх төрөл

Шүлэг, найраглал

ТЭНГЭР ШИГ БАЙ!.

Тэнгэр шиг бай!.
Nov 11, 2008 10:53 PM

Хамаг бvгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хvмvvс гэж
Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг…
Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч
Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч
Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ…
Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
Цєс ихтэй хvний vр гэдгээн бvv мартаарай!…
Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!…
Орох оронгvй болсон цагтаа орчлонг бvхэлд нь олно, чи!
Онцлох нєхєргvй болсон цагтаа , хvнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгvй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм …
Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !…
Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!…
Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !…
Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!…
Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!…
Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд ноомой явдлыг дээдэл
Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!..

 АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ

шүлгийг О.Дашбалбар 

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнээ харанхуй нүхрүү битгий түлхэ

Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартагээ

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй тэрийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоноо

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий номдоо бүсгүй минь

Чамайг хайрласаных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

             Бидний амьдрал ав адилхан

              Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

              Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч 

            Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн нулимасыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүнийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж нөгөөх нь уйлдагч

Өөр нэг өдөр чи үхэж цаадах чинь дуулах болно

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла

Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно

             Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ

              Алив сайхнаа бусдаас битгий харамла

БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ

Би Монголоороо гоёдог
Хөх азийн цээжин дээр ирж буцахын учир

Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунагалаг шандны толиог хулантай хамт булаалдаж, рашаан амсахын учир
Би Монголдоо – мэндэлсэн
Газар тэнгэрийн савсалгад гайхуулан байж
Ганц яваа насаараа би монголоороо гоёно
Би хөхөөтэй зуны алаг цэцгийн шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шахаагаар хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зэрэглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тиймээ би Монголоороон гоёдог
Айраганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаан гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө, хоймороо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдийн билгээр гоёдог
Намрын дунд сарын 17 нд амрагын харцаар гоёдог
Би Монголоороон гоёдогоо
Ширгэшгүй хэрлэнгийн усыг нар зөв бүсэлж гоёдог
Чиглэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог Би Монголоороо гоёдог
Морь дэргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдогоо
Би Монголоороо гоёдогоо
Алган дотор ихэвчлэн цагаан чулуу ташчихад
Ангаахай гардаг боловуу гэж томоогүй нас минь үнэмшиж
Аргал түүхдээн хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээхэн чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь мөргөж залбирнаа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарнаа эх орон минь
Буйрын чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт монгол минь байхад сүүгээн өргөөд залбирнаа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацана
Дулаацсан биенээс нь хийморь савсана
Савссан омгын нүцгэн мананд сая тэнцсэн унага монголоон эргэнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар үнэн худлын ард сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод сүүдрээ гатлаж чадах биш дээ
Гэхдээ би агтны мөртэй монголдоо
Амгайн чинээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа
Эх орон минь
Би монголоороон гоёдог

ОРЧИН ҮЕИЙН ЕРӨӨЛ

Зээ! Мөнгөтэй бүхэн босс бол
Мөөмтэй бүхэн мисс бол
Мөрдөстэй бүхэн генерал бол
Мөргөлтэй бүхэн хувраг бол оо!
Зээ! Морьтой бүхэн манлай бол
Монждог бүхэн наймаач бол
Монцгор бүхэн дарга бол
Молигоддог бүхэн түшээ бол оо!
Зээ! Малтай бүхэн мянгат бол
Мааньтай бүхэн хамба бол
Марзан бүхэн онигооч бол
Мантгар бүхэн сүмоч бол оо!
Зээ! Хуруутай бүхэн хулгайч бол
Хушуутай бүхэн худалч бол
Хумсалдаг бүхэн нярав бол
Хуудуутай бүхэн сайд болдог…


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com


Copyright MyCorp © 2017
Free web hostinguCoz