Баасан, 11.24.2017, 6:26 AM
Тавтай морил Guest | RSS

하나의 욕망의 정상

Манай санал асуулга
Манай сайтын Үнэлгээ
Total of answers: 865
Нэвтрэх төрөл

Солонгос улсын талаар

KoreaНэгэнт л хэлийг нь сурж байгаа хойно улсыхан талаар бас мэдэх хэрэгтэй байх гэж бодлоо.
Түүх:

Бүгд Найрамдах Солонгос Улс буюу Өмнөд Солонгос (대한민국, 大韓民國) ерөнхийлөгчийн засаглалтай, зүүн Азид, Солонгосын хойгийн өмнөд хэсэгт орших орон юм. Хойд талаараа 1945 оноос хойш тусгаар байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс буюу Хойд Солонгостой хиллэнэ. Баруун талд нь Шар тэнгисийн цаана Хятад, зүүн талд Япон тэнгисийн цаана Япон улс байрлана. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл юм.

Солонгос нь Дэлхийн хамгийн эртний иргэншлийн нэг бөгөөд анхны төрт улс нь МЭӨ 2333 онд байгуулагдсан байна. Археологийн судалгаагаар Солонгосын хойгоос Доод чулуун зэвсгийн үед хамаарах олдворууд тогтоогжээ. Солонгосын Гурван хаант улсын (Three Kingdoms of Korea) нэг болох Шиллагийн хаант улс нь МЭ 660 ба 668 онд нөгөө хоёр улсаа (Пэкжэ ба Гүгурёо) нэгтгэн Нэгдсэн Шилла улсыг байгуулсан байна. Улмаар Гүрёо ба Чусон династи улс байгуулагдан, 1910 онд Солонгосын эзэнт улс мөхөх хүртэл нэгдсэн нэг улс болон оршин тогтнож байв. 1910-1945 онд Солонгос нь Японы захиргаанд байсан ба Солонгос нь хоёр хуваагдсаны дараа, 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон байна.

Өмнөд Солонгос нь Дэлхийн аж үйлдвэржсэн 20 орны нэг, мөн Азийн хамгийн баян улсуудын нэг гэж тооцогдож байна. 1960-аад оноос хойш Дэлхийн хамгийн хурдан эдийн засгийн өсөлттэй орнуудын нэг байсаар байгаа ба ДНБ-ны хэмжээгээрээ Азид эхний гуравт[1], Дэлхийд 13-т байна[2]. Солонгос нь экспортын хэмжээгээрээ Дэлхийд эхний 10-т багтах ба НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага зэргийн гишүүн юм. Солонгос нь НАТО-гийн гишүүн биш бөгөөд тус улсын арми нь Дэлхийд эхний 6-д, цэргийн зардлын хэмжээгээрээ эхний 10-т багтана. Эдийн засгийн хурдтай өсөлтөөрөө "Азийн 4 барын" нэг гэж нэрлэгддэг ба[3] ирэх 16 жилийн дотор нэг хүнд ноогдох ДНБ-ны хэмжээгээрээ Герман, Их Британи, Францаас давж гарна гэж шинжээчид таамаглаж байна[4]. Өмнөд Солонгосыг хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийн нэг гол загвар гэж тооцож байна[5].

Өмнөд Солонгос нь Азид эдийн засаг, улс төр, соёлын хүчтэй нөлөөтэй ба шинжлэх ухаан, технологийн хувьд Дэлхийд тэргүүлэх улсын нэг юм[6]. Дэд бүтэц[7], электроник, хагас дамжуулагч, LCD дэлгэц, гар утас зэргийн технологи нь өндөр хөгжсөн. Дэлхийд ган хайлуулалтаараа эхний гуравт, усан онгоц үйлдвэрлэлээрээ нэгт, автомашины үйлдэрлэлээрээ эхний тавд багтана.

Хойд Солонгос нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (эсвэл БНАСАУ) хэмээх нэрийн түгээмэл хэрэглэгддэг богино хэлбэр юм. Тус улс нь Зүүн Азид Солонгосын хойгийн хойд хагасыг эзлэн оршдог. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Пхеньян.

Өмнө зүгт Солонгосын цэрэггүй бүсээр тусгаарлагдсан Өмнөд Солонгос оршдог. Японд эзлэгдэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа хуваагдах хүртлээ Хойд, Өмнөд Солонгос нь нэгдмэл Солонгосын Эзэнт улсыг бүрдүүлж байсан. Хойд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Ялу голоор хиллэж, зүүн хойд булангаараа Оростой Түмэн голоор хиллэдэг.

Хойд Солонгос нь нэг намын тогтолцоотой улс юм.[3][4][5][6][7][8] Тус улсын засаглалын хэв маяг нь удирдагч агсан Ким Ир Сений боловсруулсан өөртөө найдах үзэл суртал Жүчхэг баримталсан хэв маяг юм. Одоогийн удирдагч нь ерөнхийлөгч агсан Ким Ир Сений хүү Ким Чен Ир. Албан ёсоор өөрсдийгөө социалист гэж тунхагласан Вьетнам, Лаос зэрэг бусад улс, Хятад, Орос, түүнчлэн Камбож, Мьянмартай бат бэх харилцаатай. 1990-ээд оны эхээр гарсан Хойд Солонгосын өлсгөлөнгийн дараа, мөн Зөвлөлт Холбоот Улс (гол эдийн засгийн түнш байсан) нуран унасны улмаас цэрэг армид эдийн засгийг улам төвлөрүүлж, түүнийг дэмжих "Нэн Тэргүүнд Цэрэг" бодлогыг Ким Чен Ир гаргаж ирсэн юм.


Нэрa Чөсонгыль(хангыль) ханз
Шууд захиргааны хотууд (Teukbyeolsi)a
1 Пхеньян (Улсын нийслэл) 평양직할시 平壤直轄市
2 Расонь 라선특별시 羅先特別市
3 en:Nampho 남포특급시 南浦特級市
4 en:Kaesong 개성특급시 開城特級市
Засаг захиргааны тусгай бүсүүд (T'ŭkbyŏl Haengjeonggu)a
3 Кэсон үйлдвэрийн бүс 개성공업지구 開城工業地區
4 Кымгансань аялал жуулчлалын бүс 금강산관광지구 金剛山觀光地區
5 Шиныйжү засаг захиргааны тусгай бүс 신의주특별행정구 新義州特別行政區
Мужууд
6 Чаган 자강도 慈江道
7 Пёнбук 평안북도 平安北道
8 Пённам 평안남도 平安南道
9 Хуанбук 황해북도 黃海北道
10 Хуаннам 황해남도 黃海南道
11 Канвонь 강원도 江原道
12 Хамбук 함경북도 咸鏡北道
13 Хамнам 함경남도 咸鏡南道
14 Рянган * 량강도 兩江道


Хэл:

Солонгос хэл нь Хойд, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Жилин мужийн Янбиан Өөртөө Засах тойргийн албан ёсны хэл болно. Нийт 78 сая хүн эх хэлээрээ хэрэглэх бөгөөд дэлхийд 13-т орно. Ихэнх судлаачид Япон хэлтэй нэгэн адил Алтай язгуурын хэл гэж таамагладаг. Хангыл цагаан толгой болон хятад ханз (ханжа) ашиглана. Солонгос хэл нь 14 гийгүүлэгч, 10 эгшиг үсгээс бүрдэнэ.






MusicPlaylist
Music Playlist at MixPod.com


Copyright MyCorp © 2017
Free web hostinguCoz